эмийн ургамлын тухай | |
Игүүшин эмийн ургамал хатигийг ор мөргүй арилгадаг
09:29
,
2016-11-16
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Монгол орны нутагт хаа сайгүй игүүшин гэх ургамлын ач тус, эрдэм чадлыг тэр болгон хүн мэддэггүй. Эмийн ургамлын ном сударт цөс хөөх, халуун бууруулах, ходоодны шарх зэрэгт ууж хэрэглэнэ гэж тэмдэглэсэн байдаг. Бидний багад эмээ маань үхэрт гэдсээ цоо мөргүүлсэн үнээгээ игүүшинг буцалгасан халуун усанд хандлан дэвтээж навчаар нь гаднаас нь шавшиж түүгээр нь боож хандыг нь уулган эдгээж байсныг санадаг юм. Хэдэн жилийн өмнө хатиг гарч элдэв эм тан тариа
мариа цус солиулах ч гэх шиг элдэв юм болоод эдгэрдэггүй аргаа бараад байтал нутгийн өвгөн таарч учир зовлонгоо ярьтал чи игүүшин мэдэхгүй гэж зэмлээд уух аргыг нь зааж өгсний нь уухад хоёр гуравхан хоноод л ор мөргүй эдгэсэн юм.
Дараахан нь нэг танил маань пара парктит гэх өвчнөөр өвдөөд тэр нь байн байн давтан гарч зовоодгийг дуулаад өвгөн ахын зөвлөснөөр 50 гр буюу нэг уут игүүшинг 1.5 л буцалгаад халуун усанд хийн түүнийгээ халуун саванд хийж 5-6 цаг хандлаад түүнийгээ аяга аягаар нь цай шиг уулгасаар ор мөргүй эдгээж билээ.
Түүнээс хойш тэр өвчнөөр өвдөөгүй гээд надад байнга талархаж явдаг юм. Энэ шидэт гэмээр ургамал манай сайхан оронд элбэг ургадаг тул олдоц элбэгтэй одоо эмийн сангуудад 50 гр-аар савласан нь 500 төгрөгөөр зарагдаж байна. Ийм ачит ургамал байдгийг мэддэг нэгэнд сануулж мэддэггүйд нь дуулгах гэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 13 -р хуудас Нийт хуудасны тоо: 14 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудzuwulguuheregtei medeelel Сүүлийн бичлэгүүдЭмийн тухай ерөнхий ойлголт”Эмийн тухай ерөнхий ойлголт” Эмийн тухай ерөнхий ойлголт” Эмийн тухай ерөнхий ойлголт” Эмийн тухай ерөнхий ойлголт” Эмийн тухай ерөнхий ойлголт” emiin zohistoi hereglee heregtei medeelel ymar howordson urgamgl we Хүнийг залуужуулдаг мөнхийн ургамал Хөвсгөлөөс олдлоо Хүнийг залуужуулдаг мөнхийн ургамал Хөвсгөлөөс олдлоо Хүнийг залуужуулдаг мөнхийн ургамал Хөвсгөлөөс олдлоо Игүүшин эмийн ургамал хатигийг ор мөргүй арилгадаг Эмийн тухай ерөнхий ойлголт” НайзуудMiigaa106.blogmn.net Baigalmaa2014 dawaadulam1031 |